БНХАУ хилээ тав хоног хаана
Монголчуудын сар шинийн баярын өдрүүд ойртож буйтай адил БНХАУ-ын еэвэн сарын шинийн нэгэн ирэх сарын 7-нд болно. Үүнтэй холбоотойгоор БНХАУ хилээ хоёрдугаар сарын 7-ноос 11-нийг дуустал тав хоног хаахаа мэдэгджээ.
Манай улсын хувьд шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 9-нөөс гурав хоног хаахаар болсон. Иймд хоёр улсын хилийн дэглэмийн гэрээ хэлэлцээрийн дагуу ирэх сарын 12-ноос хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.