Цэргийн хөгжимт жагсаал болно

Маргааш “Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 95 жилийн ой тохионо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэл хөгжимтэй парадаар алхаж нийслэлийн төв талбай-Чингисийн талбайд ирнэ. Энэ жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, Батлан хамгаалах их сургуулийн ЦХС-ийн найрал хөгжим болон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын нэгдсэн найрал хөгжим оролцох юм.

Дараа нь төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.