Дэлхийн банкны Хятад, Монгол, Солонгосыг хариуцсан захирал Берт Хофманы, Эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн төлөв, Хятадын шинэ хандлага ба Монголд үзүүлэх нөлөө”сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ нь Монгол улс болон Дэлхийн банкны түншлэлийн 25 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээний хүрээнд болж байгаа юм. Анх 1991 оны хоёрдугаар сарын 14-нд Монгол улс Дэлхийн банктай хэлэлцээрт гарын үсэг зурснаар Дэлхийн банкны 155 дахь гишүүнээр элссэн билээ. Үүнээс хойш 131 төслийг Монгол улсад хэрэгжүүлэхэд Дэлхийн банк 800 гаруй ам. долларын зээл, тусламж олгожээ.
Уг арга хэмжээний үеэр Дэлхийн эдийн засагт тулгарч байгаа сорилт ба эрсдэлүүд, тэдгээрийн Монголд үзүүлэх нөлөө болон үр дагаврыг бууруулах бодлогын хувилбаруудын талаар ярилцсан юм.
“Дэлхийн банк түншлэлийн 25 жилийн ойгоо 25 өдрийн турш тэмдэглэлээ. Монгол улсын эдийн засгийн сэргэлтийг дэмжих анхны зээл,Зах зээлийн эдийн засагт шилжих үеийн анхны тайлангаар эхлэлээ тавьж байсан. Хамгийн сүүлд 2015 онд Монгол улсын эдийн засгийн сүүлийн үеийн байдлын тухай тайланг гаргасан байна” гэж Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлсэн юм.