“Тээвэр хөнгөвчлөх арга хэрэгслэлүүд” үндэсний семинарт оролцохыг урьж байна

НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК), Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтран “Тээвэр хөнгөвчлөх арга хэрэгслэлүүд” үндэсний семинарыг 2016 оны 6 сарын 7-ны өдөр зохион байгуулах гэж байна.

МҮХАҮТ-ын зүгээс өмнөх жилүүдэд худалдааг хөнгөвчлөх чиглэлээр сургалт, семинарыг удаа дараалан зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн семинар нь тээврийг хөнгөвчлөх тодорхой арга хэрэгслэлүүдийн талаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Семинарын хүрээнд Монгол улсын хилийн худалдаа, транзит тээврийн өнөөгийн байдал, хил гаалийн хяналтын үйл ажиллагаа, түүнд ашиглагдаж буй систем, цаашид Монгол улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөх боломжуудын талаар бодит мэдээ мэдээллийг авахын зэрэгцээ гадаад улс орнуудын туршлага, түүн дотроо хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын хилийн худалдаа, транзит тээврийн бодлого, худалдаа тээврийг хөнгөвчлөх арга хэрэгслэлүүдийн талаарх бодит жишээ туршлагуудыг сонсох боломжтой юм.

Тус семинарыг НҮБ-ын АНДЭЗНК-ын туршлагатай экспертүүд удирдан явуулах ба Монгол улсын Зам тээврийн яам, Гааль татварын ерөнхий газар болон мэргэжлийн холбоодын зүгээс илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Иймд Та бүхнийг тус семинарт өндөр ач холбогдол өгч, худалдаа, тээвэр, хил, гаалийн асуудал, хяналт шалгалт, зөвшөөрөл, лиценз хариуцсан ажилтнуудыг 5 сарын 31-ээс өмнө доорх хаягаар бүртгүүлэн идэвхтэй хамруулахыг хүсье.

Жич: Семинар үнэ төлбөргүй бөгөөд 2 удаагийн цай кофе, үдийн хоолоор үйлчлэх болно. Хүний тоо хязгаартайг анхаарна уу. Мөн семинарын урьдчилсан хөтөлбөрийг хавсаргав

Холбоо барих:

Б.Батчимэг
МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын Ахлах мэргэжилтэн
Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөлийн нарийн бичгийн дарга
Утас: +976-11-313411, 95341188
Цахим шуудан: batchimeg@mongolchamber.mn