Транзит тээвэр буюу дамжин өнгөрөх тээврийн асуудлаар “Шанхайн хамтын ажиллагаа”-ны дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурна.
НҮБ-ын дэргэдэх “Скап” байгууллагатай 2009 оноос хойш асуудлаар хэлэлцээр хийсний үр дүнд “Транзит тээвэр”-ийн хэлэлцээрийн тохиролцоонд хүрчээ.
Монголын газар нутгаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхийн тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ГХЯ, ЗТЯ болон бусад хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран 10 гаруй удаагийн хэлэлцээрийг зохион байгуулсан билээ. Үүний дүнд “Транзит тээвэр”-ийн хэлэлцээрийн тохиролцоонд хүрсэн бөгөөд баруун, зүүн чиглэлд шинэ чиглэл гаргахаас гадна эрчим хүчний болон өндөр хурдны интернетийн шилэн кабелийг суурилуулах төлөвлөгөөг боловсруулжээ.
Эдгээрийн санхүүжилтийг хөрш хоёр улсын “Торгоны зам” сангаас шийдэх боломжтой бөгөөд Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авах боломжтой хэмээн хэлэлцээрт тусгасан байгаа.