Европын холбооны 43 жилийн түүхэнд анх удаа Их Британи улс бүх нийтийн санал асуулгаар гарах сонголт хийлээ.
Санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжсэн аж. Лондон, Шотландын иргэд Европын холбоонд үлдэх сонголт хийсэн боловч Их Британийн хойд хэсэг тэр чигээрээ гарах сонголтыг хийжээ. Европын холбооноос гарах эсэх санал асуулгаас үүдэн фунт-стерлингийн ханш 1985 оноос хойш хамгийн доод түвшинд хүрч унажээ. Санал асуулгын эхний үр дүн зарлагдмагц фунт-стерлингийн ханш гурван хувиар унаж еврогийн эсрэг 6.5 хувиар суларсан байна.
Санал асуулгын үр дүнгээс үндэслэн Их Британийн “Тусгаар тогтнолын” нам энэ өдрийг тусгаар тогтнолын өдөр хэмээн нэрлэж байна. Тусгаар тогтнолын нам сүүлийн 20 жилийн турш Европын холбооноос гарахын төлөө тэмцэж иржээ.
Их Британийн иргэд бүх нийтийн санал асуулгад 71,8 хувь /30 сая гаруй хүн/ оролцсон нь 1992 оноос хойших хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Б.АНХТУЯА