СЕХ өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд өнөөдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох шийдвэр гаргасан.
Энэ удаагийн сонгуульд нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72,1 хувь нь саналаа өгсөн тул Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсон. Энэ удаагийн сонгуульд МАН 65, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч нэг суудал авсан юм.