Монголын Маркетингийн Холбооноос “СМАРТ 2016 Маркетеруудын чуулган” зохион байгуулна

 Монголын Маркетингийн Холбооноос уламжлал болгон “СМАРТ” Маркетеруудын чуулганыг зохион байгуулах гэж байна.

Дэлхий нийтийн технологийн хурдацтай хөгжил, мэдээллийн шинэ эрин үетэй холбоотойгоор хэрэглэгчдийн мэдээлэл авах, сонголт хийх, шийдвэр гаргах зэрэг худалдан авалтын зан төлөв эрс өөрчлөгдөж байна. Үүнтэй уялдан бизнесийн байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд мэдээллэх, санал болгох, тэдэнтэй харилцаа үүсгэх шинэ арга хэрэгсэл шаардагдаж байна. Хэрэглэгчид уламжлалт маркетингийн арга барилаас илүү ухаалаг, бүтээлч байдлыг эрэлхийлэх болов.

Тус чуулганаар Олон улсын болон Үндэсний мэргэжлийн зөвлөх маркетерууд хүрэлцэн ирж дэлхийн маркетингийн чиг хандлага ба инновациуд, брэндийн концептууд, үнэ цэнэ, хэрэглэгчийн оюун бодлын хэрэгцээнд тулгуурласан шинэ судалгааны арга аргачлал бүхий маркетингийн салбарын сүүлийн үеийн мэдлэг мэдээллүүдийг бизнесийн бодит жишээ, кейсүүдэд тулгуурлан тайлбарлана. Түүнчлэн маркетингийн шийдвэр гаргалтад оновчтой судалгааны аргазүй, технологиудыг ашиглах, үнэ цэнийг хэрхэн бүтээх сошиал медиа кампанит ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах зэрэг сүүлийн үеийн ойлголтыг хамгийн бодитойгоор өгөх, арга барилыг эзэмшүүлэх зорилгоор олон төрлийн workshop-ууд зохион байгуулагдана.

Энэхүү чуулганд оролцсоноор Монгол дахь Маркетингийн салбарт амжилттай ажиллаж буй удирдлагууд болон шилдэг маркетеруудтай нэг дор уулзаж, харилцан туршлага солилцох боломж бүрдэж байгаа юм.

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ХААНА: BlueSky Hotel&Tower

ХЭЗЭЭ: 2016 оны 9 сарын 14-нд 09:00-18:00 цагт

ХУРААМЖ: 150,000₮

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

1. https://goo.gl/forms/NxzgimQVYyeERc583 формыг бөглөх

2. Хураамжаа шилжүүлэх /ХХБ 410011461 – Монголын Маркетингийн Холбоо/

Монголын маркетингийн холбоо, “SMART 2016” ажлын хэсэг. www.marketing.org.mn

ХОЛБОО БАРИХ: Монголын Маркетингийн Холбоо ( 88099772 , 99107627 )