Дорнын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн ерөнхий хуралдаан дээр Владимир Путин үг хэлэхдээ, Алс дорнодын хязгаарыг хөгжүүлэх дөрвөн гол чиглэлийг нэрлэв. Ерөнхийлөгч энэ бүс нутагт болж байгаа бодит өөрчлөлтийг тэмдэглэжээ.
“Бид бүрэн утгаараа асар их амбицтай, өргөн цар хүрээтэй үүрэг дэвшүүлэн Алс Дорнодын бүсийг манай орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хүчирхэг, тэргүүн төвийн нэг болгохыг хүссэн юм. Одоо Алс Дорнодод аж үйлдвэрлэлийн өсөлт 5 хувьтай явж байна” гэж тэр тэмдэглэв. Өнгөрсөн онд уг бүсэд 15 тэрбум ам.доллартай тэнцэхээр нэг их наяд гаруй рублийн хөрөнгө оруулалтын 300 төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн уг бүсэд хүн ам зүйн өсөлтийн өөрчлөлт гарлаа. Гурван жил дараалан төрөлт нас баралтаас давсан үзүүлэлтэй байгаа ба хүн амын шилжилт эрс буурчээ.
“Манай интегарцийн хөдөлгөх хүч нь эрчим хүч, бизнесийн санаачлага, саад тотгорыг зайлуулах, нөхөрсөг ажил хэрэгч уур амьсгалтай том зах зээлүүдийг үүсгэх явдал гэж үзэж байгаа учраас манай эдийн засгийн орон зайг эвлүүлэн “оёх” хамтарсан төслүүдийг нэрлэе” гэж Путин онцлоод, дөрвөн гол чиг хандлагыг тодотголоо.
Нэгдүгээрт, найдвартай эрчим хүчний дэд бүтэц. Орос, Япон, БНСУ, Хятадын компаниудын эрчим хүчний супер цагираг байгуулан манай орнуудыг холбох саналыг дэмжиж байна. Энэ төслийг эрчимжүүлэхийн тулд засгийн газар хоорондын ажлын хэсгийг байгуулах ёстой. Үүний зэрэгцээ Оросын тал эрчим хүчийг Ази, Номхон далайн бүсийн өрсөлдөөний манай түншүүдэд тогтоон түүнийг урт хугацаагаар тогтооход бэлэн.
Хоёрдугаарт, тээврийн дэд бүтэц. Евроази, бүс нутгийн өрсөлдөөнтэй шинэ дэд бүтцийг бий болгох ёстой. Үүний жишээ болгож “Приморье-1”, “Приморье-2” тээврийн коридоруудыг санал болгож байна. Үүгээр Хятадын зүүн хойд мужуудын барааг Приморын хязгаарын боомтуудад дөт замаар хүргэж болно. Мөн ”Европ-Баруун Хятадын “тээврийн маршрутын Оросын хэсгийн байгуулалалтыг хэлж байна. Бид энэ талаар төрийн зөвлөл дээр удалгүй ярилцана.
Гуравдугаарт, бид мэдээллийн нийгмийн зуунд амьдарч байна. Түүний боломжийг хамтын ажиллагаандаа ашиглах ёстой. Үүний тулд дижитал эдийн орон зайг бий болгох саналыг дэвшүүлж байна. Мөн энэ талаар тодорхой төлөвлөөг бэлтгэхийг Оросын засгийн газраас хүсье.
Дөрөвдүгээрт, Бидэнд боловсон хүчин, технологи хэрэгтэй Үүнтэй холбоотойгоор Русский арал дээр олон улсын шинжлэх ухаан боловсрол, технологийн нэгдэл бөөгнөрлийг бий болоход түншүүдээ урьж байна.
Эдгээр төслүүд нь Алс Дорнодод хамтран ажиллах боломжийн бүхий л талыг нээж байгаа юм. Бид энд хамгийн таатай орчинг бүрдүүлнэ гэж Путин амлаж байна.
Энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулган “Алс Дорнодыг нээх нь” гэсэн уриан дор есдүгээр сарын 2-3-ны хооронд үргэлжиллээ. Барууны эдийн засгийн хүчтэй хоригт өртөж, эдийн засгийн уналтыг туулж яваа Оросын хувьд бас нэгэн чухал үйл явдал нь энэхүү чуулган болж өнгөрөв. Дорнын эдийн засгийн чуулга дээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хе нар үг хэлсэн нь чуулганыг улам хүчтэй болгожээ.
Дорнын эдийн засгийн чуулганд 3307 зочид Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Вьетнам, Австрали, АНУ, Сингапур зэрэг 56 орноос иржээ. Алс Дорнодын Владивосток хотын “ВЭФ-2016” чуулганы үеэр 1,7 их наяд рублийн 200 орчим гэрээ байгуулагджээ.