Алт 2000 долларт хүрэх болоогүй байна

 

Энэ онд улс орнуудын улс төрийн тогтворгүй байдал, ханш бага байгаа нь алтны  үнийг мэдэгдэхүйцээр нэмэгдүүллээ. Гэхдээ 2011 оны дээд хэмжээнд хүрээгүй байна. 2016 онд алт 24 хувиар үнээ нэмсэн ч сүүлийн 12 жилийн байдлаар хамгийн дээд үзүүлэлт нь евро бүсийн хямралтай байсан 2011 онд тохиож байжээ. Macquarie компанийн шинжээчид тэмдэглэхдээ, унци алтны үнэ 1300 ам.доллар байгаа нь 2011 оны 1895 ам.доллар хүрч байснаас 30 хувиар доогуур байгага тодотгожээ. АНУ-ын инфляцийг оруулан тооцоход 2011 оны үнэ нь өнөөгийн ханшаар бол нэг унцийнх 2000 ам.доллараас дээш үнэлгээтэй бболно гэж Macquarie хэлж байна.

Алт нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн найдвартай хөрөнгө юм.  Түүнийг мөнгө орлуулж болох хамгийн чухал хэрэгсэл гэж үздэг.  Macquarie компанийн шинжээчид унци алт яагаад 2000 ам.долларт хүрэхгүй байгааг гурван хүчин зүйлээр тайлбарлаж байна.

  1. 2015 оны хямд үнэлгээ. Тэр үед т.унци алтны нийлүүлэлтийн гэрээний үнэ 1050 доллар  байв.
  2. Гоёлын эдлэл ба биет алтны эрэлт бага байна. Зөвхөн хөрөнгө оруулагчид л алт авдаггүй. Эгэл иргэдийн бодит эрэлт нь буурсаар байна.
  3. АНУ-ын  валютын чангаралт. 2011 оны есдүгээр сараас хойш алтны үнэ  цэнэ  ам.доллартай харьцуулбал 30 хувиар үнэлгээгээ алджээ. Зөвхөн алт ч биш Британийн фунт 19 хувиар, евро 21 хувиар, иен 25 хувиар,  канад доллар 24 хувиар, австрали доллар 29 хувиар, өмнөд африкийн ранд 52 хувиар үнэлгээ алдаад байгаа юм.