Экспорт, импортоосоо 819.9 сая ам.доллараар давжээ

   

Монголбанкнаас энэ оны эхний найман сарын гадаад худалдааны дүн мэдээг гаргажээ. Тайлант хугацааны гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар буюу сая ам.доллараар буурч, 5166.8 сая ам.долларт хүрсэн байна. Энэ үзүүлэлтэд экспорт 258.2 сая ам.доллараар, импорт 373.3 сая ам.доллараар тус, тус буурсан нь нөлөөлсөн гэж Монголбанк тайландаа тэмдэглэжээ. Мөн энэ хугацаанд экспортын дүн импортынхоос 819.9 сая ам. доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Харин валютын төлбөртэй худалдааны тэнцэл сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 59.3 сая ам.доллараар буурсан аж.