ХЯТАДЫН 500 ГАРУЙ ХОТОД ХУРДАН ГАЛТ ТЭРЭГНИЙ ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛНЭ

download

   Энэ жил Хятадад 20000 км өндөр хурдны төмөр зам  тавьсан нь төмөр замын үйл ажиллагаа өдрөөс  өдөрт өргөжиж байгаа үзүүлэлт юм. Төмөр замын “Экспресс”компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Хуан Жиэн хэлэхдээ, “Хурдны галт тэрэгний ачаа тээвэрлэлт, шуудан харилцааг чанарын өндөр түвшинд, стандартад нийцүүлэн хийж байгаа бөгөөд цахилгаан илгээмж, биологийн бодис, эм эмнэлгийн бүтээгдэхүүн зэрэг яаралтай хүргэх бараа бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд нь түргэн шуурхай хүргэж байна. 2015 онд улсын статистикийн мэдээгээр Гуандун, Жөжиан, Жиансу, Шанхай болон Бээжин хотууд нь Хятадын шуудан хүргэлт, шуурхай тээвэр, ложистикийн үйлчилгээгээр эхний таван байрт багтаж,  нийт бараа эргэлтийн 69 хувийг эзэлж байгаа нь энэ бүс нутгуудад өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээ нэвтэрсэнтэй  холбоотой. 2016 оны эхний хагас жилд, Хятадын шуурхай тээвэр, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн ачаа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 56.7 хувиар өссөн нь  энэ салбар эрчимтэй хөгжиж буйг харуулна. Мөн хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээгээ сайжруулж бараа, бүтээгдэхүүний хүргэлт олголтын тусгай төв байгуулаад зогсохгүй утас, интернэтээр хэрэглэгчид захиалга хийх, худалдан авах, захиалсан бараагаа шалгах, гомдол гаргах, хохирлоо барагдуулах гэх зэрэг олон төрөлт үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд үйлчлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг хугацаанд нь найдвартай тээвэрлэн хүргэж байгаа юм” гэж мэдэгдсэн байна.