OPEC-ийн шийдвэр

Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОРЕС/-ын сайд нар Вена хотноо хуралдав. Тэд нефтийн олборлолтыг буулгана гэсэн төсөөлөлтэй байсан бөгөөд эцсийн дүнд хоногийн олборлолтын хэмжээг 1,2 сая баррелиар буулгаж, 32,5 сая байлгахаар шийдсэн байна.

EPA/CHRISTIAN BRUNA

EPA/CHRISTIAN BRUNA

Хуралдаан эхлэхийн өмнө ийм тохиролцоо хийгдэх нь тодорхой байсан тул торх нь 47 ам.доллар байсан нефтийн үнэ Иракийн нефтийн сайд Жабар аль-Ляибигийн хийсэн “ОРЕС-ын гишүүд олборлолтыг хязгаарлах тал дээр  санал нэг байгаа” гэж мэдэгдсэний дараа 15 минутын дотор нэг ам.доллараар нэмэгджээ.

Лхагва гаригийн арилжааны төгсгөлд буюу олборлолтыг хязгаарласан шийдвэрийг сонсгоогүй байхад үнэ шууд долоон хувиар өсч, торх нь 50 ам.доллараас дээш үнэ хүрсэн байна. Аль-Ляибийн хэлснээр, олборлолтын хязгаарлалтыг зургаан сарын турш барих бөгөөд үнийг нь 55 ам.долларын төвшинд барих бололтой. Гэхдээ эцсийн шийд гартал Саудын Араб, Иран, Ирак гэсэн гурван том үйлдвэрлэгч зарим үл ойлголцлоо зохицуулах ёстой аж. Өнгөрсөн сард нефть олборлогч орнууд хоногийн олборлолтыг дээд хэмжээгээр өсгөн, 33,6 сая баррель болгосон байв. Өмнө нь урьдчилсан тохирсноор бол тэд олборлолтыг 32,5 сая баррелийн хэмжээнд барих ёстой байжээ.

Ираны Нефтийн сайд Бижан Намдар Зангане  арваннэгдүгээр сарын 30-нд хийсэн мэдэгдэлдээ “ОРЕС тохиролцоо хийнэ” гэсэн байна. Мөн Арабын Нэгдсэн Эмиратын Нефтийн сайд Сухеиль Мохаммед Аль Мазруи, ОРЕС-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Баркиндо нар ийм угтатай мэдэгдэл хийж, “Удахгүй сайн мэдээ дуулгана” гэжээ

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар ОРЕС хоногийн олборлолтын хэмжээг 1,2 сая баррелиар буулган, 32,5 сая байлгахаар шийдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР