Энэхүү хурлын ерөнхий зохион байгуулагчаар Токиод суугаа Монголын Элчин сайдын яам ажилласан бөгөөд Улаанбаатарт төвтэй Японы хөрөнгө оруулалттай “Фронтиер Секьюритийз” компани санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулагчаар ажилласан юм.
Чуулганд оролцогчид Монголын Засгийн газрын өр, эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас шалтгаалан тус улсад итгэх итгэл олон улсын түвшинд буурсныг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ оны арваннэгдүгээр сард “Moody’s” агентлаг засгийн газрын зээлжих эрхийн зэрэглэлийг В3-аас Саа1 болгон бууруулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гаднаас санхүүгийн тусламж дэмжлэг авах нэр хүнд нь унаж байна гэсэн үг.
Монгол Улсын төсвийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчимд хувьд хүрэх төлөвтэй болох нь батлагдсан. 2016 онд ДНБ-ны хэмжээ 12 тэрбум ам.долларт хүрэх үгүй нь тодорхойгүй байгаа юм. Одоо Монгол Улсын нийт 23.5 тэрбум ам.долларын өрийн 8.4 тэрбумыг засгийн газрын өр эзэлж байгаа. Гэвч Засгийн газар ойрын хоёр жилийн хугацаанд 1.7-1.8 тэрбум ам.долларын өрийг төлж эхлэх ёстой. Ирэх оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг төлж эхлэх ёстой бөгөөд магадгүй Монголын Засгийн газар Олон улсын валютын сангийн (ОУВС) зээлийн нөхцөлийг хоёрдугаар сарын эхээр тохиролцох шаардлагатай юм.
“Moody’s” агентлагийн Япон дахь төлөөлөгчийн газрын дарга Грэм Науд “Монголын Засгийн газар болон ОУВС-гийн хооронд асар их ялгаа байна. Тэд хоорондоо зөвшилцөхөд тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай байгаа” гэжээ. Мөн түүний ярьснаар Монгол Улс төлбөрийн чадваргүйдээ биш. Харин эргэн төлөлтийг хэрхэн түргэн хугацаанд хийх нь асуудал болоод буй аж.
Япон-Монголын хөрөнгө оруулалтын асуудлаарх бага хуралд оролцсон Монголбанкны төлөөлөгчид ОУВС, “Moody’s” агентлагийнханд хандан “Засгийн газар өр төлбөрүүдээ хуваарийн дагуу төлөх болно” хэмээсэн хэлсэн нь сонсогч талуудад итгэл төрүүлэхүйц байж чадсан байна.
Мөн Монгол Улсын хувьд нүүрс, зэсийн экспорт олон улсын бирж дээрх үнэ ханш өссөнтэй холбогдуулан сэргэх хандлагатай болсон юм. Америкийн хөрөнгө оруулагч Николас Эдуардс энэхүү явдлыг “Эдийн засгийн бурхан тэнгэр Монгол руу инээмсэглэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээлд уул уурхайн түүхий эдийн ханш өсөх эерэг хандлагатай болсон, ОУВС-гийн нөхцөл шаардлагыг Монгол Улс хүлээн авах зэрэг нь энэ улсын эдийн засгийг түргэн хугацаанд сэргээхэд чухал алхам болно гэж мэргэжилтнүүд санал нэгдэж байгаа юм.