Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима Монгол, Японы Засгийн газар хоорондын хамгийн том төслийн бүтээн байгуулалттай танилцлаа. Тэрбээр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хэзээ ашиглалтад орох, үүнийг дагасан хурдны зам хэдийд баригдаж дуусах талаар
Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга,Тадамори Оошима Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцлаа.Зургийг: parliament.mn
Монголын талаас тодруулсан байна. Зам, Тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын мэдээлснээр “Олон улсын нисэх онгоцны буудал 2018 оны наймдугаар сард ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах хурдны зам шинэ нисэх буудлыг нээхтэй зэрэгцэн ашиглалтад оруулах”-аар төлөвлөжээ. Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор цаашид өргөтгөл хийх боломжтой гэдгийг Зам, Тээврийн хөгжлийн сайд мэдээллээ. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалттай танилцсанаар Японы Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошимагийн айлчлал өндөрлөсөн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх “Mon-P8” хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сард байгуулж, улмаар УИХ-аар соёрхон баталж байсан юм. Сүүлд нэмэлт санхүүжилт баталснаар энэхүү төслийн нийт санхүүжилтийн хэмжээ 65 тэрбум 657 саяд хүрснийг төслийн ажлын алба мэдээллээ. Мөн нисэх буудлын менежментийг хариуцах Японы талын саналд хариу өгөөгүй хэвээр байгаа юм.