ОБЕГ: ХАНДИВЫН ДАНСАНД 500 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨН ХАНДИВ ЦУГЛАРААД БАЙНА

Ой, хээрийн түймэр унтраахад аж ахуйн нэгж, иргэдээс 500 гаруй сая төгрөгийн хандив дансаар дамжуулан хүлээн аваад байгаа талаараа Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Мөн хоол хүнс, эм, хувцас хэрэглэл зэрэг 

2017 он гарсаар ой, хээрийн 145 түймэр гарсны 68 нь долоодугаар сард хaмаарч байна.Зургийг: nema.gov.mn

эд материалын тусламжийг иргэд аж ахуй нэгжүүд үзүүлсээр байгаа аж. Долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асаж байсан бол одоогоор эдгээрээс нэг түймрийг бүрэн унтрааж, 12 түймрийг цурамд оруулж, дөрвөн түймрийг бүрэн унтраахад тун ойрхон ажиллаж байна гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ. 2017 он гарсаар ой, хээрийн 145 түймэр гарсны 68 нь долоодугаар сард хaмаарч байна. Хуурайшилт, хэт халалт ой хээрийн түймэр гарах үндсэн шалтгаан болж байгаагаас гадна хүний зүй бус, санаатай болон санамсаргүй үйлдлээс шалтгаалсан тохиолдол ихээр гарах болжээ. Иймд тодорхой бүсүүдэд иргэдийг ногоон бүсэд амралт, зугаалга хийхийг түр хугацаанд хориглоод байгаа юм. Мөн урьдчилан сэргийлэх үүднээс зорьж очих аялагчдын тоо нэмэгдсэн Хөвсгөл аймагт Онцгой байдлын гал унтраах ангийг тусгайлан томилсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.