Европын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргаснаа танилцууллаа. Мөн бодлогын хүүг одоогийн түвшинд нь хэсэг хугацаанд хадгална гэдгээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна сар бүр 60 тэрбум еврогоор
Евро бүсийн эдийн засгийн өсөлт харьцангуй сайжирч байгаа ч инфляц төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна.Зургийг: lindipendenzanuova.com
хэмжигдэх үнэт цаас худалдан авалтын хөтөлбөрөө 2017 оны 12 дугаар сар хүртэл шаардлагатай бол түүнээс цааш үргэлжлүүлнэ гэдгийг Европын Төв банкны тэргүүн Марио Драги онцолжээ. Хэдийгээр Евро бүсийн эдийн засгийн өсөлт харьцангуй сайжирч байгаа ч инфляц төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгааг Марио Драги мэдэгдсэн байна. Үүнд цалингийн өсөлт хангалтгүй байгаа нь гол нөлөөг үзүүлж байгаа аж. Европын Төв банкны тэргүүн Марио Драги “Евро бүсийн эдийн засгийн өсөлтийг тойрсон эрсдэлүүд харьцангуй тэнцвэртэй байгаа. Нэг талаас одоогийн мөчлөгийн чанартай урагшлах хөдөлгөөн нь эдийн засгийн өсөлт таамгаас давах нөхцөлийг бүрдүүлж байна. Хэдий тийм боловч нөгөө талаас олон улс дахь эрсдэл үүсгэгч нөхцөл байдлууд хэвээр байгааг санах хэрэгтэй” гэсэн байна.