ЯН БРЕММЕР: ДОНАЛЬД ТРАМП ВЛАДИМИР ПУТИНТЭЙ МАШ ОЙР, ХУВИЙН ХОЛБОО ТОГТООСОН

Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Германы Хамбург хотноо зохион байгуулагдсан “Их-20”-ийн уулзалтын үеэр ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нар товлогдоогүй уулзалт хийсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Ажиглагчид 

Их-20″-ийн уулзалтын үеэр ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нар товлогдоогүй уулзалт хийлээ.Зургийг: rt.com

уулзалтыг 30 орчим минут үргэлжилнэ гэж таамаглаж байсан ч хоёр цаг гаруй үргэлжилжээ. АНУ-ын ЕөрнхийлөгчДональд Трамп БНХАУ, Герман тэргүүтэй олон улсын удирдагчдыг хурц шүүмжилдэг ч Владимир Путинтэй нэлээд ойр, хувийн гэж тодорхойлж болохуйц харилцаа тогтоосон нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм. Энэ талаар “Eurasia” группийн Ерөнхийлөгч Ян Бреммер “Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй маш ойр, хувийн холбоо тогтоосон. Энэ ч утгаараа Дональд Трамп Владимир Путины талаар ямар ч ноцтой зүйл ярьж байгаагүй. Сонгуулиас өмнө ч тэр, сонгуулийн дараа ч тэр. Харин БНХАУ, Япон, БНСУ, Герман, Франц зэрэг томоохон улс орнуудын Ерөнхийлөгчдөд хандаж ширүүхэн үгс хэлж байсан шүү дээ. Гэхдээ Путины талаар лав биш. Тэгэхээр юу болоод байна гэж гайхахаас аргагүй. Зэрвэсхэн харвал “Их 20”-ийн уулзалтын үеэр АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар уулзсан мэт. Ийм зүйл болж л байдаг. Гэхдээ нэг алхам ухраад арай өргөнөөр харвал зөвхөн ОХУ, АНУ ч биш Дональд Трамп, Владимир Путин нарын харилцаанд бидний мэдэхгүй нэг зүйл байгааг анзаарах болно” гэж мэдэгдсэн байна.