АНУ БНХАУ-Д ЦАГААН БУДАА НИЙЛҮҮЛНЭ

АНУ анх удаа БНХАУ-д цагаан будаа нийлүүлэхээр боллоо. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-тай худалдааны 

Өнгөрсөн 10 жилд БНХАУ-ын цагаан будааны импорт 10 дахин нэмэгджээ.Зургийг: bloomberg.com

харилцаагаа шинэчлэх бодлогын эхний үр дүн гэж ажиглагчид үзэж байна. БНХАУ дэлхийд будааны хэрэглээгээр тэргүүлдэг бөгөөд тоон мэдээллийг харвал өнгөрсөн 10 жилд БНХАУ-ын цагаан будааны импорт 10 дахин нэмэгдэж, 2016 онд таван сая тоннд хүрчээ. Хэдийгээр АНУ ийнхүү цагаан будаа нийлүүлэхээр болсон ч энэ том зах зээлд томоохон байр суурь эзлэхэд хүндрэлтэй гэж шинжээчид дүгнэж байна. Үүнээс гадна худалдааны шинэ хэлцлийн хүрээнд 10 гаруй жилийн дараа анх удаа америк үхрийн махыг БНХАУ-д нийлүүлэхээр болжээ. Мөн БНХАУ биотехнологийн бүтээгдэхүүн болон байгалийн хийн импортоо ч нэмэгдүүлэхээр болоод байгаа юм.