АМГТГ: 2017 ОНД ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН АЖИЛД 50 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

2017 онд газрын тосны хайгуулын ажилд 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Зургаадугаар сарын байдлаар нийт 25 талбайд 21 гэрээлэгч 

2017 онд Монгол Улс түүхий газрын тосны экспортын орлогоос улсын төсөвт 233.5 тэрбум төгрөгийн төвлөрүүлэхээр төлөвлөжээ.Зургийг: matad.com

компани газрын тосны хайгуул болон олборлолт хийж байна. Шинээр хайгуулын гурван талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шатанд, хайгуулын нэг талбай нээлттэй, хоёр талбайд сонгон шалгаруулалт зарласан талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлжээ. Монголд хайгуул хийж байгаа, гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дундаас “Petro Matad”-ийн хувьд амжилттай байгаа аж. Тус компани БНХАУ-ын “Sinopec”-тэй хамтран ирэх есдүгээр сараас хайгуулын өрөмдлөг хийж эхлэхээр болсон байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гарагт Лондоны Хөрөнгийн биржид “Petro Matad”-ийн хувьцааны ханш 1.49 хувиар өссөн байна. Энэ онд Монгол Улс түүхий газрын тосны экспортын орлогоос улсын төсөвт 233.5 тэрбум төгрөгийн төвлөрүүлэхээр зорьж байгаа аж. Үүнээс 83.7 тэрбум төгрөгийн орлогыг эхний таван сард төвлөрүүлжээ. Экспортын гүйцэтгэл 42.2 хувьтай байгаа юм. Үүнээс гадна 2017 онд газрын тосны олборлолтод 452 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаас XIX талбайд 210 сая ам.доллар, XXI талбайд 231 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлсэн байна.