BREXIT-ИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХОЁРДУГААР ШАТ ӨНДӨРЛӨЛӨӨ

BREXIT-ийн яриа хэлэлцээрийн хоёрдугаар шат пүрэв гарагт өндөрлөлөө. Үүний дараа Их Британийн болон Европын Холбооны албаны төлөөлөл хамтарсан бага хурал хийж, өөрсдийн байр сууриа танилцуулжээ. Европын 

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй.Зургийг: bloomberg.com

Холбооны BREXIT-ийн хэлэлцээр хариуцсан төлөөлөгч Мишель Барнье Их Британийг байр сууриа тодорхой болгохыг хүссэн байна. Ийнхүү талуудын байр суурь тодорхой болох нь үйл явцад эергээр нөлөөлнө гэж тэрбээр мэдэгдсэн байна. Их Британийн удирдлагуудыг тодорхой байр суурьтай байх шаардлагыг бизнесийн байгууллагууд ч мөн тавьж байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Бизнесийн зөвлөл болон Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзжээ. Энэ үеэр “Хэрэв Их Британи шилжилтийн үеийн хэлэлцээрийг амжилттай хийхгүй бол бизнесүүд хавцлын ирмэгт шахагдана” гэж тэд мэдэгджээ. Ерөнхий сайд Тереза Мэй BREXIT-ийн хэлэлцээрийн талаар өөрийн байр суурийг зөөлрүүлэхээс аргагүй байдалд ороод байна. Учир нь ээлжит бус сонгууль зохион байгуулснаар олонхын байр сууриа алдсан нь сөрөг хүчин болон бизнесийнхнээс түүнд учруулах дарамтыг нэмэгдүүлж байгаа юм.