ДОНАЛЬД ТРАМП ОХУ-Д ТАВИХ ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИНЭ

Дональд Трампын засаг захиргаа ОХУ-д тавих эдийн засгийн хоригийн одоогийн хуулийн төслийг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Тус улсыг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон байж болзошгүй

“Их 20”-ийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзлаа. 2017.07.07Зургийг: kyivpost.com

гэж үзэн ийнхүү хориг тавих асуудал яригдаж байгаа юм. Төлөөлөгчдийн танхимын Бүгд Найрамдах болон Ардчилсан намын гишүүд дээрх асуудлыг энэ долоо хоногт урьдчилсан байдлаар хэлэлцэх тохиролцоонд хүрсэн байна. Үүний дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Хуулийн төслийг хангалтгүй боловсруулсан. Хэдий тийм боловч бид Төлөөлөгчдийн болон Сенатын танхимтай хамтран ажиллах болно. Мөн шаардлагатай өөрчлөлтүүдийг хийнэ” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр “Ерөнхийлөгч өөрийг нь буруутгасан мэдээллийн хариуд шийдвэрлэх арга хэмжээ авахгүй хэвээр байна. Миний бодлоор тэрбээр үйл явцыг боломжтой хурдан хугацаанд дуусгавар болгох байр суурьтаа бат зогсож байгаа. Тиймээс бид ОХУ-тай холбоотой бүхий л асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх тал дээр ахиц гаргах болно” гэсэн байна.