ГРЕК УЛС ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ЭРГЭН ТӨЛӨХ НӨХЦӨЛТЭЙ БОНД ГАРГАНА

Грек улс санхүүгийн зах зээлдээ эргэн анхаарал хандуулж эхэллээ. Тухайлбал, тус улсын өрийн удирдлагын агентлаг таван жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бонд 

2010 оноос хойш Грек улс гаднын зээл, тусламжаас хамааралтай хэвээр байна.Зургийг: brecorder.com

гаргахаар төлөвлөж байгаагаа зарласан байна. Энэ нь 2014 оноос хойш Засгийн газраас худалдахаар төлөвлөж буй анхны үнэт цаас төдийгүй Грек улсын хувьд маш чухал зорилт болж байгааг шинжээчид онцолж байна. Учир нь 2010 оноос хойш тус улсын Засгийн газар гаднын зээл, тусламжаас хамааралтай хэвээр байгаа юм. Грек улс санхүүгийн зах зээлийн буруу зохицуулалтын улмаас гаднаас зээл авч эхэлсэн аж. Тусламжийн хөтөлбөрт хамрагдахаас жилийн өмнө Грекийн төсвийн алдагдал 35 тэрбум евротой тэнцэж байсан нь жижиг эдийн засагтай улсын хувьд их хэмжээний мөнгөн дүн төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 15 хувьтай тэнцэхүйц үзүүлэлт болж байжээ. Харин тус улс одоо гурав дахь удаагийн зээлийн хөтөлбөртөө хамрагдаж байгаа юм.