ЕВРОПЫН ХОЛБОО УЛААНБААТАРТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭНЭ

Европын Холбоо Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа байгуулна гэдгээ мэдэгдлээ. Ийнхүү Монгол Улсад төлөөлөгчтэй болсноор Европын Холбоо дэлхий даяар 140 төлөөлөгчтэй болж байгаа юм. ОХУ, БНХАУ-ын дунд 

Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа байгуулснаар Европын Холбоотой харилцах харилцаанд томоохон ахиц гарч байна гэж албаныхан дүгнэлээ.Зургийг: eu-monitoring.ba

орших стратегийн хувьд ач холбогдолтой байршилтай манай орныг чухал түнш гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер онцолсон байна. Тиймээс ийнхүү төлөөлөгчөө илгээхээр болсон нь харилцаагаа улам батжуулах алсын харааг илэрхийлж байгаа гэж Европын Холбооны Гадаад хэргийн асуудал хариуцсан дээд төлөөлөгч мэдэгдсэн байна. Мөн Европын Холбоо Монгол Улстай түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2017 онд эцэслэнэ гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа байгуулснаар Европын Холбоотой харилцах харилцаанд томоохон ахиц гарч байна гэж албаныхан дүгнэж байна. Ингэснээр талууд улс төрийн түвшний яриа хэлэлцээр, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм.