БНХАУ-ын биржүүдэд эрчим хүчний нүүрсний спот ханш Засгийн газрын “зохистой” гэж тодорхойлж байгаа түвшнээс даваад байгаа нь эрсдэл дагуулж байна гэж шинжээчид онцоллоо. Сүүлийн жилүүдэд нүүрсний ханшийн
БНХАУ-ын цахилгаан станцууд нөөц бүрдүүлэлтээ нэмэгдүүлж эхлээд байна.Зургийг: chinapower.com
огцом савлагаа зах зээлийг тогтворгүй байдал руу түлхэж, үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газар бодлогын арга хэрэгслүүдийг ашиглаж, тэнцвэр тогтоохоор ажиллаж байна. Энэ жил гэхэд эрчим хүчний нүүрсний ханшийг тонн нь 510-570 орчим юаньд барих нь зохистой гэж тодорхойлж байжээ. Хэдий тийм боловч эрэлт харьцангуй өссөнтэй холбоотойгоор ханшийн өсөлт тогтвортой үргэлжилж, жишиг ханш биржүүдэд 600 юанийг даваад байна. Иймд БНХАУ-ын Засгийн газар бодлогын арга хэмжээгээ идэвхжүүлж магадгүй гэж шинжээчид таамаглажээ. Ерөнхийдөө өнгөрсөн оны есдүгээр сараас БНХАУ-ын зах зээлд нүүрсний эрэлт өсөж эхэлсэн аж. Энэ байдал үргэлжилж, БНХАУ-ын нүүрс олборлогчдын үйл ажиллагаанд дэмжлэг болно гэж шинжээчид таамаглаж байна. Тухайлбал, хамгийн том тоглогч “Shenhua Coal”-ийн борлуулалт 17 хувиар өснө гэж үзжээ. Одоогоор цахилгаан станцууд нөөц бүрдүүлэлтээ нэмэгдүүлж эхлээд байгаа аж. Энэ нь богино хугацаандаа ханшийн өсөлт хадгалагдахад нөлөөлнө гэж мөн шинжээчид үзжээ.