ХХБ: ХЯТАДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан төгрөг, юанийн своп хэлцлийг 2020 он хүртэл гурван жилээр сунгасан нь хоёр улсын санхүүгийн хамтын ажиллагаа амжилттай 

Монгол Улсад гадаадын таван банкны Төлөөлөгчийн газар байгаагаас хоёр нь Хятадын банк буюу “Bank of China” мөн “ICBC” юм.Зургийг: М.Ганбаяр

хэрэгжиж байгаагийн илрэл гэж талууд үзэж байна. Монгол Улс, БНХАУ-ын банк хоорондын долоо дахь удаагийн дугуй ширээний уулзалтын үеэр сүүлийн үед Хятадын банкууд Монголын арилжааны банкуудад төгрөгийн данс нээж эхэлж байгааг Монголын банкны холбоо мэдээлсэн юм. Мөн хятадын арилжааны банкууд төгрөг юань, төгрөг ам.долларын арилжааг идэвхжүүлэх сонирхолтой байгааг онцоллоо. Мөн уулзалтын үеэр Худалдаа хөгжлийн банк Хятадын Хөдөө аж ахуйн банктай хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн юм. Энэ хүрээнд банкуудын хооронд зөвхөн төлбөр тооцоо гүйцэтгээд зогсохгүй зээл дамжуулах, гадаад валютын арилжаа хийхээр зорьж байна. Монголбанкны мэдээлснээр дотоодын арилжааны 12 банк Хятадын банкуудтай харилцаж байна. Монгол Улсад гадаадын таван банкны Төлөөлөгчийн газар байгаагаас хоёр нь Хятадын банк буюу “Bank of China” мөн “ICBC” юм. Харин Хятадын Ардын банкны тухайд Азийн бүс нутагт 60 орчим мөн дэлхийн 60 оронд салбар нэгжтэй гэж мэдээллээ.