“CHINA SHENHUA ENERGY”-ИЙН АШИГ ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 143 ХУВИАР ӨССӨН ГЭЖ ТААМАГЛАЛАА

Урд хөршийн нүүрсний хамгийн том компани “China Shenhua Energy”-ийн ашиг оны эхний хагаст хоёр дахин нэмэгдсэн гэж таамаглаж байна. Үүнд нүүрсний үнэ өсөхийн хажуугаар борлуулалтын

“China Shenhua Energy” компани оны эхний зургаан сард ашиг нь жилийн өмнөхөөс 143 хувь өссөн гэж таамаглаж байна.Зургийг: scmp.com

тоо хэмжээ нэмэгдсэн нь ч нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. “China Shenhua Energy” компани оны эхний зургаан сард ашиг нь жилийн өмнөхөөс 143 хувь өссөн гэж таамаглаж байна. Ингэснээр ашиг 26.28 тэрбум юань буюу 3.9 тэрбум ам.долларт хүрэх тооцоотой байгаа юм. Тус компани дөрвөн жил дараалан алдагдал хүлээсний эцэст 2016 онд ашигтай ажилласан. Ийнхүү энэ онд ч мөн ашиг нэмэгдэхэд Хятадын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ашиг тусаа өгсөн гэж шинжээчид дүгнэж байна. БНХАУ-ын Засгийн газар нүүрсний үнийг өсгөхийн тулд уурхайнуудын гарцыг танах ажлыг эхлүүлсэн. Энэ нь нүүрсний компаниуд өр төлбөрөө бууруулж, ашигт ажиллагаагаа эргэн сэргээхэд нөлөөлсөн байна. Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хүчин чадлын илүүдэлд орсон томоохон компаниудаа нэгтгэхийг зорьж байгаа юм. Үүнд “China Shenhua Energy”-ийн толгой компани “Shenhua Group” багтаж байна.