БНХАУ-ын Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа нэвтрүүлэхээр хоёр тал тохиролцсон. Энэ дагуу Монгол Хятадын Гадаад харилцааны яам болон бусад албаны хүмүүс өчигдөр Зам-Үүдээр туршилтын чингэлэг тээврийг явуулжээ. Туршилтаар хоёр чингэлэг нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр ачаа тээвэрлэх нөхцөл бүрдсэн гэж Хятадын тал үзсэн тул маргааш буюу 12-р сарын 10-наас чингэлэг тээврээр ачаа тээвэрлэхээр хоёр тал тогтсон байна.
Маргааш Эрээн-Замын-Үүд боомтоор авто замын тээвэр эхлүүлнэ. Хил хаахаас өмнө Монголоос Хятадын талд очсон ачаатай 150 орчим автомашин үлдсэн. Эхний ээлжинд ачаатай авто машиныг нэвтрүүлээд, чингэлэг тээвэрт шилжинэ гэж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэв.
Эх сурвалж: gogo.mn