Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн 200 хүний бүрэлдэхүүн хоёр ээлжээр Замын-Үүд боомтод 67 хоног ажиллажээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд ЗХЖШ-ын даргын тушаалаар Улаанбаатар төмөр зам, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагчтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэхүү ажил хийгдсэн аж.
Мөн тус ангийн миномётын батарейг Улсын баатар Д.Данзанваанчигийн нэрэмжит болгохтой холбогдуулан нэрэмжит буланг шинээр хийх ажлыг ахмад В.Цогбадрах хоёр сарын хугацаанд хийж дуусгасан тухай ЗХЖШ-аас дэслэгч Ч.Бодьгэрэл мэдээллээ.
Эх сурвалж: ikon.mn