Төмөр замаар ачаа тээвэрлэх ажлыг зохион байгуулах нь Рэйлнэтворк компаний үйл ажиллагааны зонхилох нэгэн чиглэл юм. Төмөр замын тээвэр нь өндөр хурд, ачааны бүрэн бүтэн байдлыг найдвартай хангахын зэрэгцээ хамгийн хямд зардалтай. Европын орнуудаас ачааг төмөр замаар тээвэрлэн ирэх хугацаа далайгаар тээвэрлэснээс 2-3 дахин бага байдаг учир манай хэрэглэгчид ихэвчлэн төмөр замын тээврийг сонгож байна. Төмөр замын тээврээр таны төрөл бүрийн ширхэгийн баглаа боодолтойгоос том овортой, хүнд жинтэй, нурмаг, шингэн зэрэг бүх төрлийн ачааг тээвэрлэх боломжтой.
Манай компани Монгол, Хятад, Орос, Беларусь, Украин, Польш, Герман, Чех улсуудын төмөр замууд болон зуучийн компаниудтай нягт хамтран ажиллаж төмөр замаар дээрх улсуудын нутгаар тээвэрлэгдэх ачаа тээврийг амжилттай зохион байгуулж байна. Тээвэрт яваа вагон, чингэлэгт тасралтгүй хяналт тавьснаар бид үйлчлүүлэгчдийг мэдээллээр шуурхай хангаж, ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг.
Мөн Монголоор дамжин өнгөрөх Орос, Хятадын хоорондын худалдаа, барааны транзит тээвэр хийж байна. Манай мэргэжилтнүүд таны захиалгыг хүлээн аваад тээвэрлэх вагоны төрлийг сонгож, хамгийн тохиромжтой замналыг гаргаж, тээврийн тарифыг тооцоолж гаргахаас гадна ачааг ачих байрлуулах, бэхлэх зураг, тооцоог шаардлагын дагуу гаргаж өгнө. Цаг агаарын халуун хүйтнээс хялбар муудах ачааг хөргүүртэй болон тогтмол дулаант вагоноор, үнэ цэнэтэй ачааг харуул хамгаалалттай тээвэрлэх нь танд ашигтай.
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ЗУУЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛҮҮД
Экспорт, импорт болон транзит тээвэр
БНХАУ, Транс Ази болон Транс Европын төмөр замын сүлжээг ашиглан Европ, Азийн орнууд руу, цаашилбал холимог тээврийг ашиглан дэлхийн бусад улс руу болон улсаас экспорт, импорт болон транзит тээврийн зуучийн үйлчилгээ үзүүлнэ.
Чингэлэг, вагон болон задгай ачааны тээвэр
Таны ачааны шинж чанар, төрөл, овор хэмжээнээс хамааран тухайн ачааны онцлогт тохирсон энгийн хөргүүртэй, задгай, тавцант чингэлэг болон хөргүүртэй, тогтмол дулаант, бүтүү, хагас, тусгай зориулалтын цистерн, бункер, транспортер вагон зэрэг техник, хэрэгслийг ашиглан төмөр замын тээврийг зохион байгуулна.
ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭ
Монгол улс далайд гарцгүй, далайгаас алслагдмал байрлалтай боловч Европ, Азийг холбосон төмөр замын асар их хүчин чадалтай дэд бүтцийн дунд байрласнаараа уг дэд бүтцийг ашиглан экспорт, импорт, транзит тээврийг төмөр замаар богино хугацаанд зохион байгуулах өргөн боломж бүрдсэн байдаг. 100 орчим улсыг хооронд холбосон төмөр замын сүлжээг ашиглан төмөр замын зуучийн үйлчилгээг үзүүлж байна.