Монгол улсын хувьд далайд гарах хамгийн ойр гарц нь Хятад улсын Тяньжин боомт юм. Манай компани нь Хятадын Ляньюунган, Циндао, Дальян, Шанхай болон Оросын Владивосток, Восточный, Санкт – Петербург зэрэг боомтуудаар дамжуулан Монголын импорт, экспортын ачаа барааны тээврийг өөрсдийн агентын сүлжээг ашиглан амжилттай зохион байгуулж байна. Манай мэргэжлийн чадварлаг баг далайн тээвэрлэгчидтэй (Maersk, K-Line, Wanghai, Sinotrans, Cosco, China Shipping) шууд гэрээгээр болон агентаар дамжуулан тогтмол замналын усан онгоцонд байр захиалан зохион байгуулж ажиллаж байна. Бид далайн тээвэрт олон төрлийн усан онгоц, тусгай зориулалтын техник хэрэгслийг таны ачаа барааны онцлогоос шалтгаалан сонголт хийж ашигладаг. Үүнд:
|